Гэр интернэтийн Wi-Fi нэр болон нууц үг харах, Wi-Fi нууц үг солих дараах заавартай танилцаарай.
Wi-Fi нэр болон нууц үгийг харах заавар
Гэр интернэтийн Wi-Fi нэр болон нууц үгийг төхөөрөмжийн доор байрлах буюу дараах зурагт харуулсан хэсгээс харах боломжтой.
Wi-Fi нууц үгээ солих заавар
Гэр интернэтийн Wi-Fi нууц үгээ дараах зааврын дагуу өөрийн хүссэнээрээ солих боломжтой.
1. Зөвхөн гэр интернэтийн төхөөрөмжийн Wi-Fi ашиглан интернэтэд холбогдсон үедээ 192.168.8.1 IP хуудас руу хандана.
2. “Log In” хэсэгт “user” гэж бичээд, “password” хэсэгт төхөөрөмжийн доор байрлах password кодыг хийж нэвтэрнэ.
3. “Settings” хэсгийн “Wlan” - “Wlan basic settings” - “Wlan key” /зарим төхөөрөмж дээр WPA pre-shared key гэсэн нэртэй харагдана./ хэсэгт шинэ нууц үгээ зохион оруулаад “Apply” товч дээр дарснаар нууц үг солигдоно.
Санамж:
- Wi-Fi нууц үгээ шинээр зохиохдоо 6-с дээш оронтой, үсэг тоо, тэмдэгт оролцсон байвал хамгаалалт өндөр байхыг анхаараарай.
Зөвлөгөө:
- Wi-Fi нууц үгээ сольсны дараа төхөөрөмжөө унтрааж асаан шинэ Wi-Fi нууц үгээ шалгаарай.
- Гэр интернэт төхөөрөмжөө ресет хийх заавартай танилцах бол ЭНД дараарай.
Гэр+интернэтийн+Wi-Fi+нэр_+нууц+үгийг+хэрхэн+мэдэх+эсвэл+солих+вэ.p