хөтөч

Гэр интернэт төхөөрөмжийн IP хаягаар тохиргоо хийх заавар

Гэр интернэт төхөөрөмжийн IP хаягаар дараах зааврын дагуу тохиргоо хийгээрэй.

1. Гэр төхөөрөмжийн Wi-Fi-р 192.168.8.1 гэсэн IP хаягаар web browser руу нэвтэрч орно.

2. Log in хэсэгт дарж төхөөрөмжийн доор бичигдсэн User name/Password-г ашиглан нэвтэрч орно.

3. Statistics цэсийн Connected WLAN Clients хэсгээс төхөөрөмжид хэдэн хэрэглэгч холбогдсон байгааг харах боломжтой ба block дээр дарж тухайн төхөөрөмжийг Wi-Fi-с салгах боломжтой.

4. SMS цэс рүү орж гэр интернэтийн дугаарт ирсэн мессэжүүдийг унших боломжтой ба new message дээр дарж дугаараасаа мессэж илгээн үлдэгдэл эрхээ шалгах боломжтой.

5. Settings – Quick setup цэсийн Modify password-г сонгон шинэ нууц кодоо оруулан Finish дээрх дарж гэр төхөөрөмжийн нууц кодоо солих боломжтой.

 

Санамж:

  • IP хаяг руу хандалт хийхдээ зөвхөн гэр төхөөрөмжийн Wi-Fi сүлжээг ашиглана.