Дараах нэр шилжүүлэг хийх боломжтой сувгууд болон нэр шилжүүлэх заавартай танилцан гэр интернэт үйлчилгээний эзэмшигчийн нэрээ шилжүүлэх боломжтой.
Нэр шилжүүлэг хийх заавар
Урьдчилсан төлбөрт гэр интернэтийн нэр шилжүүлэх бол Unitel вэбсайтаар, дараа төлбөрт гэр интернэтийн нэр шилжүүлэх бол Юнителийн үйлчилгээний салбарт хандан нэр шилжүүлэх боломжтой.
Unitel вэбсайт
Дараах нэр шилжүүлэх төрлөөс сонгон заавартай танилцаарай.
1. Та ЭНД дарж эсвэл www.unitel.mn сайтын Бүтээгдэхүүн -> Гэр интернэт үйлчилгээ цонхонд хандана.
2. "Нэр шилжүүлэх" дээр дарна.
3. E-Mongolia руу нэг удаагийн кодоор, Хаан банк, Голомт банк, ХХБ, Төрийн банк, Мост Мони, Капитрон банкны интернэт банкны эрхээр нэвтэрч хувийн мэдээллээ баталгаажуулах боломжтой.
4. Бүртгэлээ амжилттай баталгаажуулаад “Үргэлжлүүлэх” дээр дарна.
5. Бүртгэлээ баталгаажуулснаар танд нэр шилжүүлэх хүсэлт "Илгээх" болон "Хүлээн авах" сонголт харагдана. Нэр шилжүүлэх хүсэлт илгээх гэж байгаа тул "Илгээх" товчийг сонгоно.
6. Таны регистрийн дугаар дээр бүртгэлтэй Гэр интернэт болон Юнителийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаарын жагсаалт харагдана. Тэдгээрээс нэр шилжүүлэг хийх дугаараа сонгоно.
7. Сонгосон дугаараа шилжүүлж өгөх хэрэглэгчийн регистрийн дугаарын сүүлийн 4 оронг оруулж хүсэлтээ илгээснээр таны оруулсан РД-тай хэрэглэгчид дугаар шилжүүлж авах эрх үүснэ.
1. Та ЭНД дарж эсвэл www.unitel.mn вэбсайтын Бүтээгдэхүүн -> Гэр интернэт үйлчилгээ -> Нэр шилжүүлэх үйлчилгээний цонхонд хандана.
2. "Нэр шилжүүлэх" дээр дарна.
3. E-Mongolia руу Нэг удаагийн кодоор, Хаан банк, Голомт банк, ХХБ, Төрийн банк, Мост Мони, Капитрон банкны интернэт банкны эрхээр нэвтэрч хувийн мэдээллээ баталгаажуулах боломжтой.
4. Бүртгэлээ амжилттай баталгаажуулаад “Үргэлжлүүлэх” дээр дарна.
5. Бүртгэлээ баталгаажуулснаар танд нэр шилжүүлэх хүсэлт "Илгээх" болон "Хүлээн авах" сонголт харагдана. Хүлээн авах хүсэлт илгээх гэж байгаа тул "Шилжүүлж авах" товчийг сонгоно.
6. Хүлээн авах дугаараа оруулна. Тухайн дугаарын одоогийн эзэмшигч танд дугаар нэр шилжүүлэн авах /хүлээн авах/ эрхийг нээсэн байх ёстойг анхаараарай.
7. Таны хүлээн авах гэж буй дугаарын дэлгэрэнгүй мэдээлэл дэлгэцэд харагдаж "Хүлээн авах" товчийг сонгосноор үйлчилгээний гэрээ байгуулах хэсэг гарч ирнэ. Та үйлчилгээний гэрээтэй танилцаж нөхцөлийг зөвшөөрснөөр нэр шилжүүлэг амжилттай болно.
8. (Зөвхөн Гэр интернэтийн хэрэглэгчид) Гэрээ байгуулсны дараа админ дугаар оруулах хэсэгт админ болгох дугаараа оруулж тус дугаарт очсон баталгаажуулах кодыг оруулснаар админ дугаар амжилттай солигдоно.
Үйлчилгээний салбар
Нэр шилжүүлэх 2 хэрэглэгч өөрсдийн биеэр бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт хандан нэр шилжүүлэг хийх боломжтой. Үйлчилгээний салбарын байршил ЭНД дарж хараарай.
Байгууллагаас хувь хэрэглэгч рүү, хувь хэрэглэгчээс байгууллага руу нэр шилжүүлэх
Хувь хэрэглэгчийн нэр дээр бүртгэлтэй гэр интернэтийг албан байгууллага руу шилжүүлэх эсвэл албан байгууллагын нэр дээр бүртгэлтэй гэр интернэтийг хувь хэрэглэгч рүү шилжүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэн Юнителийн үндсэн салбарт хандана.
- Байгууллагын албан тоот
- Иргэний үнэмлэх /Гадаад паспорт, Лавлагаа 45 хоногийн хугацаанд хүчинтэй/
Үндсэн салбарын байршил харах бол ЭНД дарж хараарай.
Санамж:
Урт хугацааны гэрээтэй төхөөрөмжийн нэр шилжүүлэг хийх бол хүлээн авч байгаа хэрэглэгч нь:
- Монгол банкны зээлийн мэдээллийн санд ангилал хэвийн байх
- 18 нас хүрсэн байх шаардлагатай.
Гэр+интернэт+үйлчилгээний+хэрэглэгч+хэрхэн+нэр+шилжүүлэг+хийх+вэ.pdf