Дараах гэрээний үүргийн биелэлт шалгах болон гэрээний үүрэгт тооцогдох цэнэглэлтийн нөхцөлийн мэдээллүүдтэй танилцаарай.
Гэрээний үүргээ шалгах
Юнителийн админ дугаартай бол: 1401 тусгай дугаарт Geree гэж илгээнэ.
Бусад операторын админ дугаартай бол: 131401 тусгай дугаарт Geree гэж илгээнэ.
Гэрээний үүрэгт тооцогдох цэнэглэлтийн нөхцөл
Өөрт тохирох үйлчилгээний төрлийг сонгон гэрээний үүрэгт тооцогдох цэнэглэлтийн нөхцөлтэй танилцаарай.
Дараа төлбөрт гэр интернэтийн хэрэглэгч төхөөрөмжөө урт хугацааны гэрээ байгуулан авсан тохиолдолд 18 сар тасралтгүй ашиглана.
- Ашиглаагүй сар тутамд төхөөрөмжийн нөхөн төлбөр бодогдоно.
Санамж:
- Урьдчилсан төлбөрт гэр интернэт: 25’000₮-с доош жижиг дүнтэй картаар давтан цэнэглэх нь гэрээний үүрэгт хамаарахгүй. Жишээ нь: 5’000₮-ын картаар 5 удаа цэнэглэхэд хамаарахгүй.
- Хэрвээ та гэрээний үүргийн заасан хугацаанаас өмнө гэрээ цуцлах хүсэлт гаргасан бол төхөөрөмжийн нөхөн төлбөрийг үндсэн үнээр нь тооцон ашиглаагүй сард үржүүлэн төлнө. Заавал ашиглах гэрээтэй хэрэглэгч гэрээний үүргээ биелүүлж дууссан бол нөхөн төлбөр бодогдохгүй.
- Төлбөр төлөх үүргээ 2 сарын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчээр бүртгэгдэхийг анхаараарай.
Зөвлөгөө:
- Урьдчилсан төлбөрт гэр интернэтийн цэнэглэгч картын мэдээлэл болон данс цэнэглэх заавартай танилцах бол ЭНД дараарай.
Гэр+интернэтийн+гэрээний+үүргийн+биелэлтийг+хэрхэн+шалгах+вэ.pdf