хөтөч

Нэмэлт дата багц идэвхжүүлэх заавар

Дараах сувгуудаас өөрт хялбарыг сонгон гэр дүүрэн болон гэр интернэтдээ нэмэлтээр дата багц идэвхжүүлээрэй.

Үндсэн дата дуусаж хурд буурсан үед нэмэлт дата багц идэвхжүүлснээр үндсэн хурд сэргэнэ.

Нэмэлт дата багцын мэдээлэл

Үйлчилгээний төрлөөс сонгон дата багцын мэдээлэлтэй танилцаарай. 

Гэр дүүрэн болон дараа төлбөрт гэр интернэт

 

Урьдчилсан төлбөрт гэр интернэт

 
 

Гэр интернэтийн админ дугаар нь:

Юнителийн дугаар бол дата багцын харгалзах кодыг 1401 тусгай дугаарт мессэжээр илгээн идэвхжүүлнэ.

Бусад операторын дугаар бол дата багцын харгалзах кодыг 131401 тусгай дугаарт мессэжээр илгээн идэвхжүүлнэ.

Нэмэлт багц Үнэ* Дагалдах эрх Багц авах код** Хоног
Дата багц 50'000₮ 160GB 160GB Сар дуустал
20'000₮ 60GB 60GB
8'000₮ 25GB 25GB
6'000₮ 20GB 20GB
3'000₮ 8GB 8GB
*НӨАТ орсон үнэ 
** Кодыг том, жижиг үсгээр бичих, зай авахыг ялгаагүй танина.
Картын төрөл Дата Хоног LookTV эрх Үнэ*
Хоногтой цэнэглэгч карт 10GB 5 хоног - 5'000₮
15GB 10 хоног - 10'000₮
20GB 15 хоног - 15'000₮
40GB 30 хоног Basic багц 25'000₮
60GB 30 хоног Basic багц 30'000₮
80GB 30 хоног Basic багц 40'000₮
200GB 60 хоног Basic багц 70'000₮
400GB 120 хоног Basic багц 120'000₮
Хоноггүй цэнэглэгч карт  
 
8GB - - 3'000₮
20GB - - 6'000₮
25GB - - 8'000₮
60GB - - 20'000₮
160GB - - 50'000₮
*НӨАТ орсон дүн 
 
 
 

Нэмэлт дата багц авах заавар болон сувгууд

Toki апп

Гэр интернэт үйлчилгээний хэрэглэгч цэнэглэгч картаар цэнэглэн дата авах боломжтой.

  1. Үйлчилгээ > Төлбөр хэсэг > ТВ, интернэт дээр дарна.
  2. Гэр интернэт мини апп руу орно.
  3. Утасны дугаараа оруулаад, авах датаны хэмжээг сонгоно.
  4. U-Point оноогоо ашиглан төлөх бол U-Point ашиглах дээр дарна.
  5. Төлбөрийн аргаа сонгон төлнө.

Зурган заавар

 
 

 

Зөвлөгөө:

  • Хэрэв та дараа төлбөрт хэрэглэгч бол төлбөр төлөх цэсээр орж төлбөрөө төлөөрэй.
 
 
 

Unitel апп

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Цэнэглэлт » Дата багцаа сонгох » Төлөх » НӨАТ-н баримт авах төрөл сонгох » Төлбөр төлөх » Төлбөр төлөгдөж НӨАТ-н баримтаа авна.

 
 

Unitel вэбсайт

Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Unitel вэбсайтад  хандан “Бүтээгдэхүүн” – “Гэр интернэт үйлчилгээ” цэс рүү орно.

2. Данс шалгах, цэнэглэх цэсийн “дата цэнэглэх” дээр дарна.

3. Цэнэглэх дугаар хэсэгт гэр интернэтийн дугаараа бичээд “дугаар шалгах” дээр дарна.

4. Гарч ирэх хоногтой болон хоноггүй картуудаас сонгож “авах” дээр дарна.

5. Нэгжийн хэмжээ болон дугаараа нягтлаад бататгах асуултад “тийм” дээр дарна.

6. НӨАТ-н баримт авах төрлөө сонгоно.

7. И-мэйл хаягаа бичээд төлбөрийн хэлбэрээ сонгоно.

8. Үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрнө.

9. “Төлөх” дээр дарж төлбөрөө төлснөөр худалдан авалт хийгдэнэ.

 
 

Мобайл банк

Мобайлаас банкнаас сонгон нэмэлт дата авах заавартай танилцаарай.

 

1. Утасныхаа дуудлага хийх хэсэгт *1917# гэж бичээд залгана.

2. Мобайл банкны нууц үгээ оруулан нэвтэрнэ.

3. Unitel хэсэг буюу 6 дээр дарна.

4. Negj avah буюу 1 дээр дарна.

5. Цэнэглэлт хийх гэр интернэт дугаараа оруулна.

6. Цэнэглэлт хийх нэгжийн дүнгээ сонгоно.

7. Цэнэглэх дансаа сонгоорой.

8. Цэнэглэлт хийх дугаар, нэгжийн дүн, дансны дугаараа шалгаад үргэлжлүүлэх дарна.

 
 

Qpay

Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Unitel вэбсайтад  хандан “Бүтээгдэхүүн” – “Гэр интернэт үйлчилгээ” цэс рүү орно.

2. Данс шалгах, цэнэглэх цэсийн “дата цэнэглэх” дээр дарна.

3. Цэнэглэх дугаар хэсэгт гэр интернэтийн дугаараа бичээд “дугаар шалгах” дээр дарна.

4. Гарч ирэх хоногтой болон хоноггүй картуудаас сонгож “авах” дээр дарна.

5. Нэгжийн хэмжээ болон дугаараа нягтлаад бататгах асуултад “тийм” дээр дарна.

6. НӨАТ-н баримт авах төрлөө сонгоно.

7. И-мэйл хаягаа бичээд, төлбөр төлөх сонголтоос “Qpay”-г сонгоно.

8. Үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрнө.

9. “Төлөх” дээр дарна.

10. Гарч ирэх QR кодыг уншуулан Qpay ашиглан төлбөрөө төлнө.

 
 

Мессэж

1. Гэр интернэтийн админ дугаар нь Юнителийн дугаар бол 1401 тусгай дугаарт дата багцын кодыг илгээнэ.

2. Гэр интернэтийн админ дугаар нь бусад операторын дугаар бол 131401 тусгай дугаарт дата багцын кодыг илгээнэ.

 
 

Нэгжийн бэлэг

Нэгжийн бэлэг үйлчилгээгээр нэмэлт дата авах заавар:

Unitel апп

 

Unitel вэбсайт

 

Мессэж

 
 

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Нэгж » Бэлэглэх » Нэгж бэлэглэх дугаар + Цэнэглэх нэгж сонгох »  Төлбөр дээр гаргах » Нэгж бэлэглэсэн мэдээлэл харагдана.

 

1. Unitel вэбсайтаар ороод баруун дээд буланд байрлах НӨАТ хэсгийн хажуу талын тэмдэгт дээр дарна.

2. Нэвтрэх дугаараа бичин нэг удаагийн болон нууц үгээ оруулан нэвтэрнэ.

3. Үйлчилгээний тохиргоо – нэгжийн бэлэг хэсэг рүү ороорой.

4. Гэр интернэт хэсгийг сонгоод, дугаараа бичин нэгжийн дүнгээ сонгоод бэлэглэх хэсэгт дараарай.

Дараа төлбөрт хэрэглэгч төлбөр дээрээ нэмүүлэн нэгж бэлэглэхдээ утасны дугаар зай аваад бэлэглэх нэгжийн дүнг 1444 тусгай дугаарт илгээнэ. 

 
 
 

Цэнэглэгч карт

Картаар урьдчилсан төлбөрт гэр интернэтийг цэнэглэх заавар: 

Юнителийн хэрэглэгч

 

Бусад операторын хэрэглэгч

 
 

Бүртгэлтэй админ дугаар Юнителийн дугаар бол *1413* гэр интернэт дугаар*цэнэглэгч картын нууц дугаар# дуудлага хийх ногоон товч дараарай.

 

Бусад операторын админ дугаартай бол 131401 тусгай дугаарт T зай аваад цэнэглэх гэр интернэт дугаараа бичээд зай аваад картын нууц дугаарыг бичиж илгээнэ.

 
 
 

Киоск, агент, диллер

  • Киоск төхөөрөмжийн байршил харахдаа ЭНД дарж салбарын төрөл хэсгээс киоск гэж сонгоорой.
  • Өөрт ойр байрлах агент, дилерээр цэнэглэх боломжтой. 
 
 

Upoint оноо ашиглан цэнэглэх

Дараах төрлүүдээс сонгон дарж U-point оноогоор цэнэглэлт хийх заавартай танилцаарай.

Unitel апп

 

Мессэж

 
 

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Цэнэглэлт » Дата багц сонгох » U-Point ашиглах » НӨАТ-н баримт авах төрөл сонгох » U-Point ашиглах » Төлбөр төлөгдөж НӨАТ-н баримт-аа авна.

 

U-point оноогоор цэнэглэгч карт худалдан авах заавар: 
Урьдчилсан төлбөрт гэр интернэтийн дугаараа U-point оноогоор цэнэглэхдээ дараах зааврын дагуу админ дугаараасаа мессэж илгээнэ. Юнителийн админ дугаартай бол 1415, бусад операторын админ дугаартай бол 131437 дугаарт илгээнэ.

 
 
 
 

 

Санамж:

  • Үндсэн дата эрх дууссан тохиолдолд үйлчилгээний хүчинтэй хугацаандаа 128Kbps хурдаар хязгааргүй интернэт ашиглана.
 

 

Зөвлөгөө:

  • Хэрэв та дараа төлбөрт хэрэглэгч бол төлбөр төлөх цэсээр орж төлбөрөө төлөөрэй.