хөтөч

Unitel вэбсайт-р гэр интернэтийн мэдээллээ шалгах заавар

Unitel вэбсайтаас гэр интернэтийн тухай дараах мэдээллүүдийг харах боломжтой ба доорх зааврын дагуу шалгаарай.

Unitel вэбсайтад гэр интернэтийн дугаараа бүртгүүлэх

Та дараах зааврын дагуу Unitel вэбсайтад гэр интернэтийн дугаараа бүртгүүлээрэй.

1. Unitel вэбсайтын баруун дээд булан байрлах нэвтрэх хэсэгт дарна.

2. Нэвтрэх хэсгийн “Нууц үг” сонголтыг сонгон “Бүртгүүлэх” дээр дарна.

3. Бүртгүүлэх хэсэгт гэр интернэтийн дугаар болон зурган кодыг бичиж “Бүртгүүлэх” дээр дарна.

4. Бүртгэл үүсгэх хүсэлтийг хүлээн авч гэр интернэтийн админ дугаарт баталгаажуулах код илгээгдэнэ. 

5. Мэссэжээр ирсэн кодоо оруулаад нэвтрэх шинэ нууц үгээ зохиож “Бүртгүүлэх” дээр дарснаар амжилттай бүртгэгдэнэ.

 
 

Unitel вэбсайт-с гэр интернэтийн мэдээллээ шалгах заавар

Unitel вэбсайтаас гэр интернэтийн тухай дараах мэдээллүүдийг харах боломжтой ба доорх зааврын дагуу шалгаарай.

  • Дата эрхийн үлдэгдэл
  • Үйлчилгээний хугацаа 
  • Гэр интернэтийн дугаар
  • Үйлчилгээний төлөв
  • Админ дугаар
  • Гэрээний үүрэг

1. Unitel вэбсайт руу хандан "бүтээгдэхүүн" цэсийн “гэр интернэт үйлчилгээ" хэсэгт дарна.

2. "Дугаар оруулах хэсэг”-т гэр интернэтийн дугаар эсвэл төхөөрөмжийн сериал дугаарыг оруулж шалгах хэсэгт дарна.

3. Дата эрхийн үлдэгдэл, үйлчилгээний хугацаа харагдах ба нэмэлт мэдээлэл хэсгээс гэр интернэтийн дугаар, үйлчилгээний төлөв, админ дугаар, гэрээний үүрэг биелсэн эсэх гэх мэт мэдээллүүд дараах байдлаар харагдана.

 
 

 

Санамж: 

  • Нэвтрэх нууц үгээ шинээр зохиохдоо 6-с дээш оронтой, үсэг тоо, тэмдэгт оролцсон байх ёстойг анхаараарай.
 

 

Зөвлөгөө:

  • Unitel вэбсайт-д хандан гэр интернэтийн мэдээллээ шалгах бол ЭНД дараарай.
  • Гэр интернэтийн дугаараа харах зааврыг ЭНД дарж хараарай.