Дараах сувгуудаас өөрт хялбарыг сонгон гэр дүүрэн болон дараа төлбөрт гэр интернэтийн төлбөрийн үлдэгдлээ шалгаарай.
Unitel апп
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп-д нэвтэрсэн үед
Unitel апп руу Нэвтрэх » Төлбөр » Төлбөрийн үлдэгдэл харагдана.
*Дэлгэрэнгүй дээр дарж төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ харах боломжтой.
Unitel апп-д нэвтрээгүй үед
Unitel апп руу хандан Төлбөр » Гэр интернэтийн дугаар оруулах » Төлбөрийн үлдэгдэл харагдана.
Unitel вэбсайт
Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
1. Unitel вэбсайт руу хандаж “төлбөр” цэсийг сонгоно.
2. “Юнителийн хэрэглэгчийн төлбөр төлөх” хэсэгт дараа төлбөрт гэр интернэтийн дугаараа бичээд “төлбөр шалгах” дээр дарна.
3. “Баталгаажуулах” хэсэгт зурган дээрх кодыг дуурайлган оруулж “баталгаажуулах” дээр дарснаар төлбөрийн үлдэгдэл харагдана.
Мессэж
Админ дугаарын төрлөө сонгон шалгах заавартай танилцаарай:
1401 дугаарт TULBUR зай аваад Гэр интернэтийн дугаар гэсэн мессэж илгээнэ. /Tulbur 86******/
131401 дугаарт TULBUR зай аваад Гэр интернэтийн дугаар гэсэн мессэж илгээнэ. /Tulbur 86******/
*1401#
1. Гар утасныхаа дуудлага хийх хэсэгт *1401# гэж бичин дараа төлбөрт гэр интернэтийн админ дугаараасаа залгана.
2. “5” дугаар дээр дарж “Tulbur shalgah” цэсийг сонгоно.
3. Хүсэлт амжилттай биелэхэд админ дугаарт төлбөрийн мэдээлэл мессэжээр илгээгдэнэ.
4. Төлбөрийн мэдээлэл дараах байдлаар тусгай дугаараас мессэжээр ирнэ.
Санамж:
- Дараа төлбөрт гэр интернэт сар бүрийн 1-5-н болон 15-20-ний хооронд дараа төлбөрт үйлчилгээний төлбөр бодогдож байдаг тул төлбөрөө шалгах боломжгүйг анхаараарай.
- Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид сар бүрийн төлбөрөө нэхэмжлэхэд заасан өдрийн дотор төлөөгүй тохиолдолд үйлчилгээний эрх хаагдана.
Зөвлөгөө:
- Дараа төлбөрт гэр интернэтийн төлбөр төлөх заавартай танилцах бол ЭНД дараарай.